2027 оны төсвийн төсөлд аймгуудын санхүүжилт, орлого төвлөрүүлэх хэмжээ тусгалаа

2026-10-20 21:001min
20261020-210057-file.jpeg
Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, төсвийн орлого 41.3 их наяд, зарлага 43.6 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. 14 аймагт санхүүжилт олгож, 8 аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр тооцсон байна.

Засгийн газраас ирэх 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьжээ.

Төслийн дагуух хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд төгрөг гэж тооцоолсон ба төсвийн алдагдлын хэмжээ 2 их наяд 306 тэрбум төгрөг байх юм.

Ирэх оны төсвийн зарлагын 5.77 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтанд зарцуулахаар төлөвлөж, Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг төлөхөөр зохицуулжээ.

Монгол Улсын нэгдсэн төсөв өргөн баригдсаны дараа аймгуудын санхүүжилтийг хэрхэн хуваарилсан нь олон нийтийн анхаарлын төвд ордог.

2027 оны төсөвт 14 аймагт улсын төсвөөс дэмжлэг олгохоор тусгасан бөгөөд хамгийн их буюу 56.3 тэрбум төгрөгийг Хөвсгөл аймаг авсан байна. Харин хамгийн бага дэмжлэг 9.8 тэрбум төгрөгөөр Говьсүмбэр аймагт хуваарилагджээ.

Ийнхүү дээд талын төсөвтэй Хөвсгөл аймаг хамгийн багатай төсөвтэй Төв аймгаас даруй зургаа дахин их санхүүжилт авсан байна.

Хөвсгөл аймгийн дараа Завхан аймаг 51 тэрбум, Увс аймаг 49.6 тэрбум төгрөгийн төсөв авна.

Түүнчлэн Архангай аймаг 36.5 тэрбум, Баян-Өлгий 19.3 тэрбум, Баянхонгор 29.2 тэрбум, Булган 14.4 тэрбум, Говь-Алтай 13.9 тэрбум, Дундговь 23.8 тэрбум, Өвөрхангай 24.5 тэрбум, Сүхбаатар 12.4 тэрбум, Ховд 27 тэрбум, Хэнтий 27 тэрбум төгрөгийн дэмжлэг авах юм.

Өнөөгийн төсөвт мөн нийслэл болон долоон аймаг улсын төсвийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг 1.5 их наяд төгрөг, Улаанбаатар хот 421.5 тэрбум, Орхон 107 тэрбум, Дорноговь 16.8 тэрбум, Сэлэнгэ 12.1 тэрбум, Дархан-Уул 11.8 тэрбум, Төв 3.4 тэрбум, Дорнод 600 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.