Азийн зуны Пара спортын наадамд Монгол тамирчин алтан медалийн төлөө өрсөлдөнө

2026-10-19 13:001min
20261019-130056-file.jpeg
Азийн зуны Пара спортын наадамд Монголын Хөлөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медалийн төлөө тэмцэх эрх авлаа.

Азийн зуны Пара спортын наадмын Таеквондогийн тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 52 кг-д Монгол Улсын тамирчин Хөлөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хагас шигшээ тулаанд БНХАУ-ын тамирчныг ялж, алтан медалийн төлөө тулалдах эрх авлаа. Тэрбээр аваргын төлөөх тулаандаа Узбекистан улсын тамирчинтай өрсөлдөх юм.