2024-2027 оны өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сараас 2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Арваннэгдүгээр сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй бөгөөд бусад нутгаар дунджаар байх хүлээлттэй байна.
Хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас их байх бол бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар, мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.
Нэгдүгээр сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх хүлээлттэй байна.
Хур тунадас булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас их орох бол бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.
Өвлийн эхэн буюу арваннэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх үед хур тунадас тодорхой нутгаар олон жилийн дунджаас их орох нь төлөвлөгдөж байна.
Өвлийн дунд сард, арванхоёрдугаар болон нэгдүгээр сард баруун болон төвийн аймгуудын нутгаар дулаан байхтай зэрэгцэн хур тунадас говь болон зүүн аймгуудын нутгаар арванхоёрдугаар сард, төв болон зүүн аймгуудын нутгаар нэгдүгээр сард олон жилийн дунджаас их байна.
Эдгээр нөхцлүүдээс үүдэн цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох нөхцлүүд бүрдэж болох тул өвөлжилтийн бэлтгэлийг онцгойлон сайтар хангахыг зөвлөж байна.
