У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газарт очоогүй, түймэр гарах өдөр Улаанбаатарт байсан

2026-10-13 11:311min
otgon

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаярын нэр цахим орчинд дурдагдаж, шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл тэрбээр уг асуудлаар тайлбар хийж, түймэр гарсан өдөр Улаанбаатар хотод байсан гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр “Байгальд их хэмжээний хохирол учирсанд харамсаж байна. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд буруу ташаа мэдээлэл тархаж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажилласан нь үнэн. Гэхдээ аравдугаар сарын 8-ны 23:55 цагт түймрийн дуудлага ирсэн бөгөөд тухайн өдөр би Улаанбаатар хотод УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байсан. Нөмрөгийн дархан цаазат газарт огт очиж үзээгүй” гэв.

Мөн тэрбээр аравдугаар сарын 7-нд Сүмбэр боомтод ажилласнаа баталж, тухайн арга хэмжээнд Мобиком корпораци, хил хамгаалах байгууллагын төлөөлөл болон бусад албаныхан оролцсон ч өөрөө арга хэмжээний дараа буцсан гэлээ.