Хан-Уул дүүрэгт баавгай орж ирсэн тухай дуудлага бүртгэгдэв

2026-10-10 20:001min
20261010-200020-file.jpeg
Хан-Уул дүүргийн "Вива сити" орчимд баавгай орж ирсэн талаар дуудлага бүртгэгдэж, холбогдох албад эрэн хайх ажиллагаа явуулж байна. Иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж, баавгайг үзсэн тохиолдолд зааварчилгааг дагахыг зөвлөж байна.

Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул голын дагуу баавгай орж ирсэн талаар дуудлага бүртгэгдэж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас 5 албан хаагч, ХУД-ийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын 4 албан хаагч нар эрэн хайх ажиллагааг тус тус автомашинтай зохион байгуулж байна.

Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газрууд хамтран баавгайг эрэн хайж байгаа бөгөөд иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж байна. Онцгой байдлын газар болон холбогдох албаны заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай.

Хэрэв баавгай үзсэн тохиолдолд:
– Өөрөө барих буюу үргээх гэж оролдохгүй байх
– Шуурхай мэдээлэх
– Гүйж зугтахгүй, тайван холдох
– Ойртохгүй, зураг авахгүй байх
– Баавгайг үргээхийг оролдохгүй байх
– Хоол, хогоор бүү татахыг зөвлөж байна.

Мэдээлэл өгөх, холбоо барих утасны дугаарууд: 310005, 72720303.

Сэтгэгдэл бичих