Эрчим хүчний салбарынхан Налайх дүүрэгт 2000 мод тарилаа

Өнөөдөр Налайх дүүргийн “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн” дээр эрчим хүчний салбарын арав орчим байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч нэгдэн, нийт хоёр мянга орчим мод тарилаа.
Энэхүү үйл ажиллагаа нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Ногоон хот-Иргэний оролцоо 2026” намрын бүх нийтээр мод тарих өдөрлөгийн нэг хэсэг юм.
Салбарын сайд Б.Найдалаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд иргэд хувь нэмэр оруулах шаардлагатайг онцлон, мод тарьж арчилж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдлыг дурдсан байна.
Эрчим хүчний салбарынхан өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 20 мянга орчим мод тарьж, ургуулснаар байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалах, цөлжилт болон газрын доройтлын эсрэг арга хэмжээнд оролцсоор иржээ.
