Грект болсон өсвөр үе, залуучуудын самбо бөхийн ДАШТ-нд Монгол тамирчид медаль хүртэв

2026-10-05 22:001min
20261005-220020-file.jpeg
Грект болсон өсвөр үе, залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж амжилттай оролцов.

Грек Улсад өсвөр үе, залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 46 кг-ын жинд Энх-Амгалангийн Мөнх-Алдар, 59 кг-д Гантулгын Анужин, 72 кг-д Жадамбаагийн Дэлгэр алтан медаль хүртлээ. Мөн 50 кг-д Батхүүгийн Баянбилэг болон 65 кг-д Пүрэвийн Нандинцэцэг мөнгөн медаль авсан байна. Харин 44 кг-д Батмөнхийн Пүрэвбаяр, 53 кг-д Ганбатын Алтанбагана, 65 кг-ын жинд Ганхуягийн Энхжин, 79 кг-д Баясгалангийн Сайханбилэг, 88 кг-д Даваа-Очирын Чингүнжав хүрэл медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл бичих