Дэлхийн 1.56 тэрбум гектар талбай доройтжээ

2026-10-04 16:001min
20261004-160011-file.jpeg
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дэлхийн 1.56 тэрбум га талбай доройтсон тул ойг нөхөн сэргээх арга хэмжээг эрчимжүүлэхийг улс орнуудад уриалжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) “Дэлхийн ойн төлөв байдал-2026” тайланг сүүлийн сарын сүүлээр танилцуулжээ. Тайланд дэлхийн хэмжээнд 1.56 тэрбум гектар талбай доройтсон гэдгийг онцолсон бөгөөд энэ нь АНУ-ын газар нутгийн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээ юм. Талбайн 460 сая гектар нь ойн санг бүрдүүлдэг ногоон бүсэд хамаарах ба 1990 оноос хойш дэлхийн нийтдээ 489 сая га ой бүрмөсөн устсан байна.

Одоогоор дэлхий даяар таван тэрбум гаруй хүн өдөр тутмын амьжиргаа, ундны ус, хүнсний хэрэгцээгээ ойгоос шууд хамааралтайгаар хангадаг байна. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хуурайшилт, түймрийн нөлөөгөөр жил бүр дунджаар 127 сая га ой сүйдэж, эргэн сэргээх боломжгүй болж байна. Ийм нөхцөлд доройтсон ойг нөхөн сэргээхэд улс орнууд анхаарч, үүрэг амлалтаа биелүүлэх зайлшгүй шаардлагатайг FAO сануулжээ.

Ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 91 улс олон улсын томоохон санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа ч тухайн газрынхаа 20 хувиас багаг л хамгаалалтын арга хэмжээ авчээ. FAO-оос ойд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дөрвөн гол чиглэлд төвлөрөхийг зөвлөсөн байна. Үүнд орон нутгийн иргэдийн оролцоо нэмэгдэх, бүсчилсэн ба урт хугацааны төлөвлөлт боловсруулалт хийх, төр болон хувийн хэвшлийн санхүүжилтийг өргөжүүлэх, хууль эрх зүйн уялдааг сайжруулах зэрэг багтаж байна.