Чихэр агуулсан ундаа, усанд онцгой албан татвар 2027 оноос хэрэгжиж эхэлнэ
2026-10-02 22:001min

2027 оноос чихэр, чихэр орлуулагч агуулсан ундаа, усанд онцгой албан татвар ногдуулж, 161.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс чихэр болон чихэр орлуулагч агуулсан ундаа, усанд онцгой албан татвар ногдуулах зохицуулалт хэрэгжиж эхлэхээр хуульд тусгагдсан байна.
Уг татвараас нийт 161.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд үүний 131.1 тэрбум төгрөг нь дотоодын үйлдвэрлэлээс, 30 тэрбум төгрөг нь импортын бүтээгдэхүүнээс бүрдэх юм.
Татварын зорилго нь эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг зохистой түвшинд барьж, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэж байна.
