Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээв

2026-10-01 16:001min
20261001-160049-file.jpeg
Найруулагч Б.Баатарт тогтоосон хилээр гарах хориог шүүх хэвээр үлдээж, түүний гомдлыг хүлээн авахаас татгалзав.

“Хэро Интертайнмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Б.Баатарт хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн саналуудыг харгалзан үзсэний үндсэн дээр Б.Баатар яллагдагчаар эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилгоор хилийн хориг тогтоосон юм.

Б.Баатар уг таслан сэргийлэх арга хэмжээний шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдрийн /2026.10.01/ хурлаар хэлэлцжээ.

Шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзаж, Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.