Сэлэнгэ аймагт хүрэн баавгай иргэдэд эрсдэл үүсгэж байна

2026-10-01 07:001min
20261001-070023-file.jpeg
Сэлэнгэ аймгийн 10 сумын 36 газарт хүрэн баавгай нийт 86 удаа илэрч, 162 мал идэгдсэнээр иргэдэд эрсдэл үүсээд байна. Аймаг орон нутгийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай нь суурьшлын бүс болон малын бэлчээрт ойртож, иргэдэд эрсдэл учруулах нөхцөл үүсээд байна. Тус аймгийн 10 сумын 36 газар хүрэн баавгай нийт 86 удаа үзэгдсэн бөгөөд үүний улмаас 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газрыг оролцуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг бүртгэн газар дээр нь хяналт тавин ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсэг хамгийн их хүрэн баавгай үзэгдсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд газар дээр нь ажиллаж, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу нөхцөл байдлыг шалган, шуурхай арга хэмжээ авч байна. Одоогоор холбогдох байгууллагууд малчин иргэдийн аюулгүй байдал болон мал сүргийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

Иргэд хүрэн баавгай суурьшлын бүс, айл өрх, малын бэлчээрт ойртсон тохиолдолд өөрсдөө хөөж туух, барих, гэмтээх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдээлэхийг анхааруулж байна.