Хууль зүйн байнгын хороо Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсгол зохион байгуулна

2026-09-29 13:001min
20260929-130039-file.jpeg
Хууль зүйн байнгын хороо 2026 оны аравдугаар сарын 7-нд Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах тухай шийдвэр гаргалаа.

Хууль зүйн байнгын хороо Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар шийдвэр гаргажээ. Сонсгол “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвийн хүрээнд болох юм.

Тус сонсголыг 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг 2026 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ гэж мэдээллээ.

Жеффри Эпштейн нь АНУ-д амьдарч байсан санхүүч бөгөөд насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэгт оролцсон нь олон нийтэд ил болсон. Тэрээр 1953 онд Нью-Йорк хотод төрж, санхүүгийн салбарт ажиллан их хэмжээний хөрөнгө хуримтлуулсан бөгөөд улс төрчид, бизнесмэнүүд, алдартай хүмүүсийн өргөн хүрээний холбоотой байжээ. Эпштейн нь 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шорон дахь шүүх хурлын өмнө амиа хорлосон юм.