АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

2026-09-29 12:07
viber_image_2026-09-29_12-00-57-139

АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны Банк, санхүүгийн үйлчилгээний зөвлөх Роберт Вандербилт, Банкны асуудал хариуцсан ахлах зөвлөх Жеймс Р. Хамбрик нар 2026 оны 9 дүгээр сарын 23–28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.

Айлчлалын хүрээнд зөвлөхүүд Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголбанкны төлөөлөлтэй уулзаж, Хадгаламжийн даатгалын сангийн зорилтот хэмжээг тогтоох, сангийн хөрвөх чадварыг төлөвлөх, эрсдэлд суурилсан хураамжийн тогтолцоог хөгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, мэргэжлийн зөвлөмж, туршлага хуваалцлаа. Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь иргэд, аж ахуйн нэгжийн 20 хүртэлх сая төгрөгийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгадаг ашгийн төлөө бус төрийн байгууллага юм.

Тус айлчлалыг Хадгаламжийн даатгалын корпораци болон АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны хооронд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэх техникийн туслалцааны хөтөлбөрийн эхний үе шат ийнхүү амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хадгаламжийн даатгалын тогтолцооны сангийн зохистой түвшинг тодорхойлох, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, улмаар сангийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

#20саятөгрөгдаатгагдсан

Сэтгэгдлүүд (1)

Сэтгэгдэл бичих

Хамгийн сүүлд

  1. I always used too study aticle iin news papers but nnow as I am a user off neet therefore
    from now I aam usinng net forr content, thanks tto web.

    xnxx

    Cheeck out my blog post – website (vidsgrid.com)