Нийслэлд тав хоногийн “UB food festival” хоолны өдөрлөг эхэллээ

2026-09-25 20:001min
20260925-200027-file.jpeg
Нийслэлийн төв талбайд таван өдөр үргэлжлэх "UB food festival" хоолны өдөрлөг болж, олон улсын хоол, соёлын арга хэмжээ явагдах аж.

Нийслэлийн төв талбай Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш “UB food festival” хоолны өдөрлөг зохион байгуулагдаж эхэллээ.

Өдөрлөгийн хугацаанд мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон улсын хоол болон амттан, дуу хөгжим зэрэг олон төрлийн арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулагдах талаар Нийслэлийн аялал жуулчлалын газар мэдээллээ.

Энэхүү хоолны өдөрлөг задгай талбайд явагдах бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд нээлттэй байхаар төлөвлөгдсөн байна.

Тус арга хэмжээ нь энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 18 улсын хоолны өдөрлөг 10 хоногийн турш амжилттай үргэлжилж байжээ.

Маргааш эхлэх өдөрлөгт хятад, япон, солонгос, тайланд, вьетнам, орос, узбек, монгол зэрэг 10 гаруй орны хоолны соёлыг танилцуулж, оролцогчдод амтлах боломж олгох юм.