ОХУ-д болж буй хүүхдийн спортын наадамд Монголын волейболын хөвгүүд алтан медаль хүртэв
2026-09-25 18:001min

ОХУ-ын Чита хотод үргэлжилж буй хүүхдийн спортын XII наадамд Монголын волейболын хөвгүүд алтан медаль хүртсэн бол охидын баг мөнгөн медалийн төлөө тоглоно.
ОХУ-ын Чита хотод зохион байгуулж буй Олон улсын хүүхдийн спортын XII наадам үргэлжилж байна. Өчигдөр волейболын хөвгүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ.
Тус баг дасгалжуулагч Ж.Магнайбаярын удирдлага дор ОХУ-ын Буриад улсын багийг 3:0, Өвөр Байгалийн багийг 3:0, БНХАУ-ын багийг мөн 3:0 харьцаагаар буулган авсан байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, А.Мөнхбаяр нар багтжээ.
Мөн өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Монголын охидын волейболын баг мөнгөн медалийн төлөө өрсөлдөх тоглолтоо хийхээр төлөвлөгдсөн байна.
