Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 онд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны есдүгээр сарын 27-30-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлал нь Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л чиглэлд өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр санал солилцоно.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал Японы Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт бараалхана. Үүний зэрэгцээ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохионо.
