Б.Баасанхүүгийн байр дэлхийн жүдо бөхийн чансаанд 53-т жагсав

2026-09-15 11:001min
20260915-110021-file.jpeg
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Унгарын "Их дуулга" тэмцээнээс хүрэл медаль хүртсэнтэй холбогдуулан дэлхийн чансааны 53-р байрт оржээ. Энэ амжилт нь түүнд ирэх Дэлхийн аваргад оролцох боломж олгож байна.

Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний дараах олон улсын чансаа шинэчлэгдлээ. Эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бөгөөд чансааны оноо нь 660-д хүрч, тус жиндээ дэлхийн 53 дугаар байрт бичигдсэн байна.

Энэхүү амжилтаараа Б.Баасанхүү ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Унгарт болсон “Их дуулга” тэмцээнээс Б.Баасанхүү Монголын эмэгтэй багийн цорын ганц медалийг авчээ.

Тус тэмцээнд Монгол Улсын баг нийт нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн дүнгээр 14 дүгээр байрт эрэмбэлэгдсэн юм. Будапештийн “Их дуулга” тэмцээнд 70 орны 530 жүдоч барилдсан бөгөөд 29 улс ямар нэгэн медаль хүртжээ.

Б.Баасанхүү Парисын олимпын дараа түр завсарлага авсан ч 2026 оны Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд барилдсанаар энэ оны тэмцээнүүдэд эхэлсэн байна.