Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлөө спорт клубуудэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх тухай заалт бүхий Эрүүл мэндийн тухай хууль 2017 онд батлагдсан. Энэ хууль 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан ч бэлтгэл хангагдаагүй байв. Хуулийн хэрэгжилтийг хангахаар Эрүүл мэндийн яам болон БСШУСЯ ажиллаж байна.
Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэхийн тулд спорт клубуудыг магадлан итгэмжлэх бөгөөд клубууд магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ Спорт клубуудын магадлан итгэмжлэх хараат бус шинжээчдийн багт гаргах ба хараат бус шинжээчдийг сонгон шалгаруулахаар энэ сарын 16-ныг хүртэл Биеийн тамир, спортын газарт материал хүлээн авч байна.
Хууль хэрэгжсэнээр фитнесс клубууд төдийгүй иог, таеквондо, фүдо, усанд сэлэлт, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг бүх төрлийн спорт клубуудэд эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна” хэмээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн С.Эрдэнэтуяа ярьсан байна.