Монгол хүү Чехийн “AC Sparta Prague” багтай мэргэжлийн гэрээ байгууллаа
2026-09-06 13:001min

Монгол хөлбөмбөгчин Болорболдын Чингүүн 17 настайдаа Чехийн "AC Sparta Prague" багтай мэргэжлийн гэрээ байгуулсан талаар мэдээлэл гарлаа.
Монгол хөлбөмбөгчин Болорболдын Чингүүн 17 настайдаа Чехийн алдарт “AC Sparta Prague” багтай мэргэжлийн гэрээгээ байгууллаа. Гэрээг 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр Прага хотод тус багийн спортын менежер Томаш Сивок үзэглэжээ.
Чингүүн 5 настайгаасаа Чехийн Хэб хотын “FK Hvězda Cheb” багт хөлбөмбөг сонирхон суралцаж эхэлсэн бөгөөд 10 настайдаа “AC Sparta Prague” багийн академид урилгаар орж, одоог хүртэл амжилттай тоглож байна.
