Оны эхний долоон сард 236 иргэн скүүтэр, сурроны улмаас осолд өртжээ

2026-08-28 01:041min
0qe1slv8

Сүүлийн жилүүдэд мопед, скүүтэр, сурронтой холбоотой осол, гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ оны долоодугаар сарын байдлаар дээрх төрлийн ослын тохиолдол 236 бүртгэгдсэн байна.

Мопед, скүүтэр, сурроны улмаас осолд орж, эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо, 2024 онд 446 байсан бол 2025 онд 2792 болж, зургаан хувь өссөн байна. Осолд өртөх иргэдийн олонх нь насанд хүрээгүй хүүхэд байгаа аж.