“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эхний шатанд 420 хүүхэд шалгарчээ
2026-08-26 08:001min

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эхний шатанд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэргүүлсэн 420 хүүхдийн нэрийг албан ёсоор зарлажээ.
Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангийн үндсэн дээр, холбогдох журмын шалгуурын дагуу сум, хороо бүрээс Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жагсаалтыг хөндлөнгийн оролцоогүйгээр программын аргаар шүүн гаргасан бөгөөд Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газруудаар баталгаажуулжээ. Үүний үр дүнд Боловсролын яамны 01/4831 тоот албан бичгийн дагуу нийт 420 хүүхдийн нэрийг зарласан байна.
