COP17 дээр “Монгол сонгодог” тоглолт болно

Өнөөдөр COP17-ын Ногоон бүсийн үндсэн тайз болох “Zuchi stage” дээр “Монгол сонгодог” Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт “Бизнесийн өдөр” нэр дор зохион байгуулагдана. Уг тоглолт нь Ногоон бүсэд иргэд, олон нийтэд нээлттэй болох юм.
Тоглолтоор Монголын уран бүтээлчдийн өндөр ур чадвар, мэргэжлийн түвшинг харуулсан дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг толилуулна. Ингэснээр Монголын үндэсний сонгодог урлаг, хөгжмийн өв, уран бүтээлчдийн авьяас чадварыг олон улсын төлөөлөгчдөд сурталчлах зорилготой.
Тоглолт нь урлагийн хэлээр дамжуулан байгаль орчны хамгаалал, эх дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээх бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зорилго, үзэл санааг уран бүтээлээр илэрхийлэх арга хэмжээ юм.
Хаяг: COP17, Ногоон бүс, Zuchi Stage | 18:00-19:00
