Мопед, скүүтерийг явган хүний гарцаар гарахыг хориглов

2026-08-17 12:001min
20260817-120027-file.jpeg
Мопед, скүүтерийг явган хүний гарцаар гарахыг хориглож, насанд хүрээгүй болон жолоодох эрхгүй хүнээр жолоодуулахыг таслан зогсоохыг анхаарууллаа.

Мопед, скүүтер болон тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явган хүний гарцаар гарахыг хориглолоо. Жолоочид мопед, скүүтерээсээ бууж, явган хүний гарцаар гарахыг анхааруулж байна.

Мөн насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахыг хоригложээ. Зөрчлийн тухай хуулийн 14.7.2 дугаар зүйлд зааснаар жолоодох эрхгүй буюу эрх нь дууссан хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тохиолдолд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд насанд хүрээгүй, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүүхдэд жолоог шилжүүлсэн эцэг, эх, асран хамгаалагчид хууль ёсны хариуцлага хүлээх юм. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодох, ашиглах боломж олгохгүй байхыг зөвлөж байна.