Цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ
2026-08-16 12:001min

Боловсролын сайдын мэдээллээр цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-нд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд 9 дүгээр сарын 14-нөөс хичээлээ эхлүүлнэ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлснээр, цэцэрлэг, сургууль орон даяар 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр төлөвлөж байна. Зөвхөн нийслэлийн төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлууд цахимаар явагдах юм.
Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн COP17 арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр товлогджээ.
Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл 9 дүгээр сарын 14-нөөс эхлэх тул орон нутгаас хотыг зорих оюутнуудыг 9 дүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна.
