Чингэлтэй дүүрэгт 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-08-12 21:001min

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгчээр "Люмос Максима" ХХК ажиллаж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус төсөл нь сурагчдын суралцах орчин, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Гүйцэтгэгчээр “Люмос Максима” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор барилгын дотор заслын ажил үргэлжилж байна.
Мөн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон тохижилтын ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
