Эрүүл мэндийн сайд цахим сурталчилгааны хяналтыг эрчимжүүлэх үүрэг өгчээ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нь эм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.
Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой олон нийтээс гомдол ирж байна.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хяналт шалгалтыг зохион байгуулж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоон шуурхай арга хэмжээ авах үүрэг өгсөн байна.
Мөн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цахим орчинд сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах үйл ажиллагааг таслан зогсоох, хяналт тавихад Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байгаа аж.
