Сэлэнгэ, Төв, Өвөрхангайд аадар бороо орохыг анхааруулж байна

2026-08-09 11:001min
20260809-110021-file.jpeg
Наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутгаар аадар бороо, дуу цахилгаантай бороо орж, голын усны түвшин нэмэгдэх тул сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутгаар аадар бороо, дуу цахилгаантай бороо орж, голын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Цаг уурын байгууллагаас нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метрийн хурдтай салхилна. Бороо орж буй газруудад түр зуур ширүүсэх төлөвтэй.

Температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +15…+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +24…+29 градус байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метрийн хурдтай салхилна. Дулаан +24…+26 градус байна.

Багануур болон Тэрэлж орчмоор мөн үүлшинэ, бороо орж, салхи секундэд 3-10 метрийн хурдтай салхилна. Дулаан +23…+26 градус байна.