Б.Хулан жюү жицүгийн Дэлхийн аварга болов
2026-08-07 13:001min

АНЭУ-ын Абу Дабу хотод болсон жюү жицүгийн Дэлхийн аваргад Батбаатарын Хулан эмэгтэйчүүдийн +70 кг жинд алтан медаль хүртлээ. Энэ нь Монголын жюү жицүгийн спортод насанд хүрэгчдийн ДАШТ-ээс авсан анхны алтан медаль юм.
АНЭУ-ын Абу Дабу хотод зохион байгуулагдсан жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн +70 кг жинд Батбаатарын Хулан алтан медаль хүртлээ. Тэрээр Дэлхийн аваргын хошой хүрэл медальт бөгөөд энэ амжилт нь Монголын жюү жицүгийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анх удаа алтан медаль хүртсэн томоохон амжилт болж байна.
