Сөүл хотод анх удаа халууны сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарлажээ

2026-08-04 15:101min
20260804-151005-file.jpeg
Сөүл хот болон орчмын бүсэд хэт халалтын улмаас хамгийн өндөр түвшний халууны сэрэмжлүүлэг зарлаж, иргэдийг халуунд цохиулах эрсдэлээс сэргийлэхийг зөвлөжээ.

Солонгосын хойгийг хамарсан хэт халалтын давлагаа Сөүл хот болон орчмын бүс рүү шилжиж байна. Үүний улмаас эрх баригчид 2026 оны наймдугаар сарын 4-ний өдөр орон нутгийн цагаар 11:00 цагт Сөүлийн зүүн болон баруун өмнөд бүс, мөн Кёнги мужийн Осан, Ханам зэрэг хотуудад халууны сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарлалаа.

БНСУ халууны сэрэмжлүүлгийн системээ зургаадугаар сард шинэчилснээс хойш анх удаа Сөүл орчимд хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарлаж байгаа нь энэ юм. Халууны сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарлахад тухайн бүсэд хоёр өдөр дараалан 35 градус цельсээс дээш халуун мэдрэгдэх, мөн дор хаяж нэг өдөр 38 градус цельсээс дээш эсвэл бодит хэм 39 градус цельсээс дээш халж болзошгүй нөхцөл шаардлагатай.

Ийм сэрэмжлүүлгийн үед бие бялдрын хувьд эрүүл хүмүүс ч халуунд цохиулах эрсдэлээс сэргийлж, газар тариалан зэрэг гадаад орчинд хийх ажил үйлчилгээг түр зогсоохыг зөвлөдөг байна.