“Urban Talk” нэвтрүүлгийн оролцогчид болон санаачлагчийг торгожээ

2026-08-04 14:101min
20260804-140958-file.jpeg
"Urban Talk" нэвтрүүлгийн оролцогчид болон санаачлагч Я.Учралд холбогдох Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

“Urban Talk” нэвтрүүлэгт оролцсон зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 100 мянган төгрөгөөр торгосон байна. Тус нэвтрүүлгийн санаачлагч Я.Учралыг нэг сая төгрөгөөр торгожээ.

Нэвтрүүлгийн үеэр оролцогчид “Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ” гэсэн агуулгатай яриа өрнүүлсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газраас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн юм.

Шалгалтын үр дүнд “Учралт каналайзер” ХХК нь хүүхдэд хор хөнөөлтэй агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй гэж үзэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.