Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно. Зуны олимпын өмнөх их сорилгод дэлхийн шилдэг бөхчүүд хүч чадлаа сорих нь.
Энэ удаагийн дэлхийн аваргад Монгол Улс шигшээ багаа хэрхэн бүрдүүлэх нь олны анхаарлыг татаж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр энэ асуултад хариулж, Токиогийн дэвжээнд гарах монгол бөхчүүдийн нэр тодорхой болсон юм.
Энэ жилийн дэлхийн аваргыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа өнжихөөр болсон. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан ёсны бэлтгэлд хамрагдаагүй.
Эрэгтэй бөхчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар энэ удаагийн дэлхийн аваргыг өнжинө. Тэд энэ онд үзүүлсэн амжилт болон холбооны шийдвэрээр Токиог зорих багт багтаагүй юм. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд улсын аварга болсон Ц.Батцэцэгийн оронд залуу бөх Ц.Энхчимэгийг сонгосон. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөс гадна самбо, жюү жицү зэрэг бөхийн төрлүүдээр давхар хичээллэж байсан Ц.Батцэцэг Токиог зорих багт багтаагүйд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Гэвч холбооноос шийдвэрээ гаргаж, түүний жинд залуу бөхийг оролцуулахаар 1 болсон билээ. “Рио 2016” олимпын наадамд Монгол Улсын жүдо бөхийн баг 14 жингийн 13-д нь эрхээ авч оролцож байсан. Тэгвэл “Токио 2020” олимпын наадамд бүх жинд эрхээ авахаас гадна холимог багийн төрөлд өрсөлдөх эрхийн төлөө жүдочид бэлтгэлээ хангаж байна.
Дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид:
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
52 кг: Б.Хорлоодой,
Л.Сосорбарам
57 кг: Л.Энх-Отгон
63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
70 кг: Ц.Энхчимэг
78 кг: О.Мөнхцэцэг
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин
66 кг: Ё.Басхүү
73 кг: Г.Одбаяр,
Ц.Цогтбаатар 81 кг
О.Ууганбаатар 90 кг
Г.Алтанбагана 100 кг
Л.Отгонбаатар +100 кг
Н.Түвшинбаяр,
Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин