Монголын аймаг, сумдын баяр наадмын тов гарлаа

Үндэсний их баяр наадам хаяанд ирж, монголчуудын хүсэн хүлээдэг дэнж хотойтол наадах өдрүүд ойртож байна. Энэ жил Улсын баяр наадмаас гадна нэг хот, 12 сум, гурван тосгон тэгш ойтойгоор баяр наадам зохион байгуулах тов гарчээ.
Томоохон тэгш ой, бүсийн хурдан морины уралдаан зэрэг арга хэмжээтэй холбоотойгоор зарим аймаг, сумдын наадам уламжлалт хугацаанаас өөр өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Наадмын тов зарласан аймаг, сумдын хуваарь:
Орхон аймаг: Эрдэнэт хотын 50 жилийн ой – долдугаар сарын 23-25 өдрүүдэд.
Архангай аймаг: Цэцэрлэг сумын 100 жилийн ой – долдугаар сарын 18-19 өдрүүдэд.
Төв аймаг: Алтанбулаг сумын 100 жилийн ой – долдугаар сарын 13-15 өдрүүдэд; Баянчандмань сумын 90 жилийн ой – долдугаар сарын 18-20 өдрүүдэд.
Ховд аймаг: Ховд сумын 80 жилийн ой – долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2 өдрүүдэд; Дөргөн сумын 70 жилийн ой – долдугаар сарын 24-27 өдрүүдэд; Буянт сумын 100 жилийн ой – наймдугаар сарын 15-17 өдрүүдэд.
Баянхонгор аймаг: Шинэжинст сумын 70 жилийн ой – долдугаар сарын 27-29 өдрүүдэд; Баян-Овоо сумын 80 жилийн ой – долдугаар сарын 27-30 өдрүүдэд.
Сэлэнгэ аймаг: Сайхан сумын Номгон тосгоны 50 жилийн ой – долдугаар сарын 23-24 өдрүүдэд; Баруунбүрэн сумын Бургалтай тосгоны 50 жилийн ой – тов хараахан гараагүй; Бугант тосгоны 100 жилийн ой – долдугаар сарын 29-31 өдрүүдэд.
Өмнөговь аймаг: Цогтцэций сумын наадам, Тавантолгой ХК-ийн 60 жилийн ой – долдугаар сарын 24-25 өдрүүдэд.
Дорнод аймаг: Чулуунхороот сумын 70 жилийн ой – долдугаар сарын 18-20 өдрүүдэд.
Завхан аймаг: Түдэвтэй сумын 100 жилийн ой – долдугаар сарын 13-19 өдрүүдэд; Хархорин сумын 70 жилийн ой – долдугаар сарын 24-27 өдрүүдэд ойн баяр наадмаа хийхээр товложээ.
