Цагдаагийн байгууллагаас наадмын тасалбарын залилангийн талаар анхаарууллаа
2026-07-03 16:001min

Цагдаагийн байгууллагад наадмын тасалбарын залилангийн дуудлага бүртгэгдсэн тул иргэд шагийн билет худалдан авахдаа урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагад 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Наадмын тасалбар авна” гэсэн залилангийн дуудлага бүртгэгджээ. Иргэн А нь цахим орчинд “Наадмын тасалбар зарна” гэсэн зарын дагуу холбогдож, зургаан ширхэг тасалбар авах зорилгоор хоёр сая 200 мянган төгрөг шилжүүлсэн ч залилуулсан байна.
Иймд Цагдаагийн ерөнхий газраас Үндэсний баяр наадам дөхсөн энэ үед шагийн билет худалдан авахдаа урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой байхыг иргэдэд зөвлөж байна.
