Долоон иргэнийг орон сууцны түрээс, өмчлөлөөр хуурсан хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

2026-06-30 15:001min
20260630-150056-file.jpeg
Прокурорын байгууллага 2023 оны зургаадугаар сарын 22-26-ны өдрүүдэд 810 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, тэдний дунд орон сууцны түрээс, өмчлөлөөр долоон иргэнийг хуурсан хэрэг багтжээ.

Прокурорын байгууллага 2023 оны зургаадугаар сарын 22-26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна.

Энэ хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, 752 хэрэг шинээр нээсэн бол 810 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн дунд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 346, өмчлөх эрхийн эсрэг 231, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 124, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 30, хүрээлэн байгаа орчны эсрэг 19, авлигын 15, хүний амьд явах эрхийн эсрэг 13 болон бусад төрлийн гэмт хэрэг 32 бүртгэгдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Х-г 2021 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2023 оны наймдугаар сарын 30 хүртэлх хугацаанд долоон иргэнийг “Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна”, “Хямд үнэтэй орон сууцанд оруулна”, “Бүртгэлийн төлбөр төлбөл түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэх мэтээр хуурч, бусдад хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэж Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээллээ.