Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хугацааг сунгалаа

2026-06-22 17:011min
20260622-170059-file.jpeg
Улаанбаатар хотын "Хүрээ цам-Даншиг наадам 2026"-ын үеэр Хүй долоон худагт хоол, худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хугацааг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл сунгасан талаар НЗДТГ мэдээлэв.

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Наадмын үеэр хоол, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн хугацааг зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгасан байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичигт онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсвэл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, тогооч болон ажилчдын сүүлийн 6 сарын хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын болон иргэний үнэмлэх, явуулын хоолны машины зураг, албан хүсэлт, өргөдөл багтана.

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичигт мөн онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсвэл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт, ажилчдын сүүлийн 6 сарын хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр, худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг, иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, албан хүсэлт, өргөдөл орно гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтэс мэдээлжээ.

Иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэх хугацаа зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгасныг онцолсон байна.