Хүрээ цам-Даншиг наадам 2026 Хүй долоон худагт болно
2026-06-19 22:001min

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр олон төрлийн спорт, урлаг, шашны арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.
Наадмыг зорих иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлжээ.
Наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн болно.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт зохион байгуулагдах юм.
Цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах болон мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ болно.
