Туул голд гурван иргэн живж амиа алджээ

2026-06-18 07:001min
20260618-070024-file.jpeg
2026 оны 6 дугаар сарын 16-нд Туул голд гурван иргэн осолдож нас барсан тухай дуудлага бүртгэгдсэн бөгөөд Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туул голд хүн живсэн тухай дуудлага 14:44 цагт ирсэн бөгөөд Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд Туул голд хоёр иргэн живсэн тухай дуудлагаар Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийснээр 20-51 насны хоёр иргэнийг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.