Монгол Улс “Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори”-той боллоо

2026-06-17 22:001min
20260617-220023-file.jpeg
Монгол Улсад "Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори" ашиглалтад орж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх үндэсний чадавх бэхжиж байна.

Монгол Улс “Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори”-той боллоо гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэв. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн үнэлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Мөн зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүнд тавих хяналт шинэ түвшинд хүрэх юм.