Зайсанд барилга барихад хахууль өгсөн хэрэгт холбогдсон асуудал

2026-06-09 09:551min
20260609-095548-file.jpeg
Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Б.Мөнхболд Зайсангийн аманд орон сууц барих А даалгавар авахын тулд 30 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон бөгөөд хэрэг Нийслэлийн прокурорын газарт шалгагдаж байна.

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Б.Мөнхболдод холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.

Тэрбээр Зайсангийн аманд байрлах 2329.6 ам метр газарт орон сууц барих архитектур төлөвлөлтийн А даалгавар гаргуулахын тулд бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт холбогдсон байна.

Мэдээллээр, Б.Мөнхболд найз Г.Гантөгстэй хамтран “Эн Эф Эс” ХХК-ийн эзэмшлийн газарт орон сууц бариулах А даалгавар гаргуулахын тулд 2020-2024 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Төгөлдөрт дээрх хэмжээний мөнгө өгсөн хэрэгт холбогдсон аж.

Одоогоор тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх хэлтэс шалгаж байна.