Ирэх долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалт

2026-06-07 15:011min
20260607-150132-file.jpeg
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган олон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд Сонгуулийн ерөнхий хороо, бизнесийн эрх чөлөө, хүний эрхийн комисс зэрэг олон сэдэв багтаж байна.

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар олон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Пүрэв гарагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэхийг авч үзнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут байна.

Засгийн газраас 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэх бөгөөд асуулт асуух хугацаа 60 минут байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут байна.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 4 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан бөгөөд анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут байна.

УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэх бөгөөд асуулт асуух хугацаа 60 минут байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн байна.

Мөн “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.