2026 оны Элсэлтийн шалгалтад 49 мянга гаруй шалгуулагч бүртгүүлжээ
2026-06-06 12:001min

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн 49,014 шалгуулагчийн 87 хувь нь энэ оны төгсөгчид бөгөөд шалгуулагчдын дийлэнх нь Математик, Англи хэл, Нийгэм судлал хичээлүүдийг сонгожээ.
2026 оны Элсэлтийн шалгалтад нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн шалгуулагчдын 87 хувь нь энэ оны төгсөгчид, 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн шалгуулагчдын 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ. Шалгуулагчид хамгийн ихээр Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.



Энэхүү мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан байна.
