Бронксын амьтны хүрээлэнд монгол тахь унагалжээ

АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүргийн амьтны хүрээлэнд монгол тахь унагалжээ. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, уг тахь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-ний өдөр унагалж, одоогоор амьтны хүрээлэнгийн эмч нарын хяналтад бойжиж, идээшиж эхэлсэн байна.
Генетикийн шинжилгээгээр монгол тахь ойролцоогоор 500 мянган жилийн өмнө жирийн удаанаас салж, тусдаа хоёр зүйл болж хуваагдсан болох нь тогтоогдсон байна. Монгол тахь нь гаршуулсан адуутай харьцуулахад илүү бүдүүн, богино бахим хөлтэй бөгөөд үс нь шаргал цагаан өнгөтэй, сүүл нь бараан хүрэн зүстэй байдаг.
Бронксын амьтны хүрээлэн нь 1980-аад оноос эхлэн монгол тахийг нутагшуулж эхэлсэн бөгөөд 1989 оноос Монгол, Хятад улсад унаган байгальд нь тавьж эхэлсэн юм. Одоогоор Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт ч хэд хэдэн монгол тахийг амьдруулж байна.
