Зургаадугаар сарын 1-ний өдөр авто замуудыг түр хугацаанд хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-ний өдөр 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан авто замыг түр хугацаанд хаах зохион байгуулалт хийгдэж байна.
Зургаадугаар сарын 1-ний өдөр 06:00-20:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана:
– Жуулчны гудамж: Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
– Ерөнхий сайд Амарын гудамж: Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
– Д.Сүхбаатарын гудамж: Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
– Их сургуулийн гудамж: Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл.
Мөн зургаадугаар сарын 1-ний өдөр 08:00-22:00 цагийн хооронд П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг хаана.
Энэхүү зохион байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
