Ерөнхий сайд Н.Учрал “Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэв

Ерөнхий сайд Н.Учрал “Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүллээ.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг E-Mongolia платформын E-Kids цэсээр дамжуулан хүлээн авч эхэлсэн байна.
Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх ёстой бөгөөд засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах үүрэг өгсөн байна.
Төрийн бүх шатны байгууллагад хүүхдийн төлөө гаргасан шийдвэр бодит ажил болж, хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнах үүрэг өгсөн байна.
Мөн “Иргэн бүр хүүхэд хамгаалагч байя”, “Иргэн бүр хүүхдийн төлөө ажиллая” уриалгыг дэвшүүлжээ.
