Ц.Аззаяа “Miss Grand International All Star” тэмцээнд “Top 18” миссээр шалгарлаа

2026-05-31 12:001min
20260531-120035-file.jpeg
Ц.Аззаяа Тайландын Бангкок хотод болсон "Miss Grand International All Star" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Top 18" миссээр шалгарч, "Best Runway Challenge" номинацид ялалт байгууллаа.

Тайландын нийслэл Бангкок хотод 2024 оны тавдугаар сарын 18-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Grand International All Star” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ц.Аззаяа “Top 18” миссийн нэгээр шалгарлаа.

Тэрээр тус тэмцээний “Best Runway Challenge” номинацид амжилттай оролцож, ялалт байгуулсан байна.

2013 оноос хойш зохион байгуулагдаж буй “Miss Grand International All Star” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцсон Ц.Аззаяа дэлхийн 58 орны миссүүдтэй өрсөлдөж, ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон юм.

Мөн Ц.Аззаяа нь 2018 онд Азийн шилдэг миссээр шалгарч “Miss Asia” тэмцээний титмийг хүртсэн бөгөөд энэ амжилтаараа Монголын загварын ертөнцөд нэрээ үлдээсэн билээ.