Бурхан багшийн Их дүйчин өдрөөр зарим замыг түр хаана
2026-05-31 11:001min

2026 оны 5 дугаар сарын 31-нд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан Хүндэтгэлийн гэрэлт жагсаал зохион байгуулагдах тул Баруун 4 замаас Сүхбаатарын талбайн баруун тал хүртэлх авто замыг 20:00-23:00 цагт түр хаана.
2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Хүндэтгэлийн гэрэлт жагсаал зохион байгуулагдана. Үүний улмаас Баруун 4 замаас Сүхбаатарын талбайн баруун тал хүртэлх авто замыг 20:00-23:00 цагийн хооронд түр хаана.
Зам хаагдах хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлүүд өөрчлөгдсөн маршрутаар үйлчилнэ. Иймд иргэд хөдөлгөөндөө урьдчилан төлөвлөлт хийж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Хүндэтгэлийн гэрэлт жагсаал нь Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэлх чиглэлд зохион байгуулагдах юм.
