Гадаадын иргэнийг урьсан этгээдийн үүрэг, хариуцлагын талаар

Гадаадын иргэнийг Монгол Улсад урьсан этгээд нь тухайн иргэнийг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээнэ.
Тухайлбал, гадаадын иргэн Монгол Улсад орж ирснээс хойш 48 цагийн дотор байрлаж буй хаягаар нь ISF.mn системд цахимаар бүртгүүлэх шаардлагатай.
Хэрэв урьсан иргэн оршин суух зөвшөөрөл авах бол хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор мэдүүлгээ гаргах ёстой бөгөөд энэ хугацааг хэтрүүлэх нь зөрчилд орох эрсдэлтэй гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Мөн визийн хугацаа болон оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, эсвэл тухайн иргэнийг Монгол Улсаас гаргах, буцаах үүрэгтэй тул виз, зөвшөөрлийн хугацааг тогтмол шалгахыг зөвлөж байна.
Үүнээс гадна гадаадын иргэнийг ирсэн зорилгоос нь өөр үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно. Энэ нь уригч тал зөрчилд орох, гадаадын иргэнийг албадан гаргах үндэслэл болохыг анхааруулж байна.
Иймд уригч тал өөрийн үүргийг хариуцлагатай биелүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
