21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана
2026-05-25 21:011min

Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засварын хүрээнд 5-р сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Тус ажлын хүрээнд тавдугаар сарын 26-ны 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны 06:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана.
Энэ хугацаанд борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийхээр төлөвлөсөн тул жолооч нар түгжрэлийг урьдчилан тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
