Ж.Энхбаяр: Багш эмч нарын цалин тэтгэвэрээ нэмэх үү, НӨАТ буюу иргэдийн халаасанд очих мөнгөө нэмэх үү
2026-05-20 10:001min

Ж.Энхбаяр төсвийн урсгал зардал орлогоос давсан тул НӨАТ-ын буцаан олголт, цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргах шаардлагатайг онцлов.
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр “Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг багш, эмч нарынхаа цалинг нэмэх үү. НӨАТ-ын буцаан олголтоо нэмэх үү. Энэ бол УИХ-ын л сонголт л доо” гэв.
