2026 оны дөрөвдүгээр сард орон сууцны үнийн индекс 9.3 хувиар өсөв
2026-05-17 13:001min

2026 оны дөрөвдүгээр сард орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн бөгөөд шинэ болон хуучин орон сууцны үнэ нэмэгдсэн байна. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэ бүртгэгдэв.
2026 оны дөрөвдүгээр сард орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар нэмэгдсэн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна.
Орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг байршлаар нь авч үзвэл, Сүхбаатар дүүргийн Сүхбаатарын талбай болон 220 мянгат орчимд 8.9 сая төгрөгөөр хамгийн өндөр үнэтэй байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 5 шар орчимд 3.16 сая төгрөгөөр хамгийн хямд үнэтэй байна.
